Powered by Blogger.
RSS
Container Icon

Сонгох шалгалтын тест-Биологи 2015

А вариант

1.Прокариот эстний эукариот эстнээс ялгарах онцлог юу вэ?
А. Бөөмийн хэлбэргүй В. Хэмжээгээр том
Б. Бөөмийн бүрхүүлгүй Г. Хөдөлгөөний эрхтэнцэргүй
2. Фотосинтезийн аль үед хүчилтөрөгч ургамлаас ялгаран гарах вэ?
А. Фотосинтезийн гэрэлтэй үе шатны урвалаас гардаг.
Б. Фотосинтезийн харанхуй үе шатны урвалаас гардаг.
В. Нүүрсхүчлийн хийг ургамал шингээхэд гардаг.
С. Гэрэлтэй үе шатны урвалд Кальвины циклээр НАДФ зөөвөрлөхөд үүснэ.
3. Антибиотикийг үйлдвэрлэхэд ямар амьд биеийг ашигладаг вэ?
А. Вирус Б. Нян В. Мөөг Г. Ургамал
4. Улаан цэцэгтэй ургамлыг цагаан цэцэгтэй эрлийзжүүлэхэд бүх үр төл нь ягаан цэцэгтэй гарсан. Энэ нь удамшлын ямар илрэл вэ?
А. Давамгайллын В. Шинж тэмдэг салах
Б. Бүрэн бус давамгайллын Г. Хам удамших
5. Цэцэгт ургамлын хаана нь сперм үүсэх вэ?
А. Тоосовчинд В. Үрийн орны амсарт
Б. Үрэвчин дэх үрт нахианд Г. Дохиурын шилбэнд
6. Дараахаас аль нь байгалийн шалгарлын үр дүн бэ?
А. Их сүүтэй үнээ В. Өвчинд тэсвэртэй үр тарианы ургамал
Б. Инсектицитэд тэсвэртэй шумуул Г. Үргүй жүрж
7. Цусны талаарх өгүүлэмжээс зөвийг нь сонгоно уу?
А. Цусны улаан эс нь 60 хоног амьдардаг
Б. Цусны цагаан эс нь цусыг бүлэгнүүлэх үүрэгтэй
В. Венийн судас нь цусыг шахах зориулалттай хавхлагийг агуулдаг
Г. Цусны шингэнийг дотоод орчин гэж нэрлэдэг
8. Биологийн системд энергийг оруулах анхдагч эх сурвалж нь юу вэ?
А. Нүүрс- устөрөгчийг ургамлаас
Б. Нарны гэрлийг
В. Хөрснөөс азотот нэгдлийг
Г. Агаараас хүчилтөрөгчтэй нэгдлийг
9. Тамхины утаан дахь нүүрстөрөгчийн дутуу исэл хүнд ямар хор хөнөөлтэй вэ?
А. Астма өвчнийг үүсгэнэ В. Уушгины хавдар үүсгэнэ
Б. Гемоглобинтой нэгдэнэ Г. Мөгөөрсөн хоолой дах эсүүдийг үхүүлнэ
10. Эсийн мембранаар бодис зөөвөрлөглөх хэлбэрүүдээс аль нь концентрацийн градиентийн эсрэг чиглэлд явагддаг вэ?
А. Хэсэгчилсэн диффузи В. Идэвхтэй зөөвөрлөлт
Б. Диффузи Г. Осмос

Б вариант

1.Фотосинтезийн электрон зөөвөрлөх гинжин хэлхээнд хамгийн сүүлийн электрон хүлээн авагч нь юу байдаг вэ?
А. Устөрөгч В. ФАДН
Б. Хүчилтөрөгч Г. НАДН
2. Аль нь бөөмхөний үүрэг вэ?
А. Бөөмийн бүрхүүлийг бүтээх эсвэл задлах В. Рибосомыг бүтээх
Б. Эсийн төвийг бүтээх Г. Бөөм хуваагдах үед ээрүүл хэлбэрийн биеийг бүтээх
3. Дараах асуултуудаас бүх амьд биеийн эсэд явагддаг үйл явцыг сонгоно уу.
А. Мейоз хуваагдал В. Фотосинтез
Б. Уургийн нийлэгжилт Г. Митохондрид ГФА нийлэгжих
4. Г. Менделийн туршилтандаа сонгон авсан гомозигот ургамлуудын генотип аль нь вэ?
А. Аа ба аа В. АА ба Аа
Б. АА ба аа Г. Аа ба Аа
5. Аль нь автотроф амьд биеийн жишээ вэ?
А. Өвчин үүсгэгч амёб В. Бактериофаг
Б. Хүхэрт нян Г. Хижиг үүсгэгч бөөс
6. Нэг газар нутаг дээр оршин амьдрах олон янзын амьд биеийн хоорондох болон абиотик хүчин зүйлсийн харилцан холбоо нь амьд биеийн бүтэц зохион байгуулалтын аль түвшинд хамааралтай ойлголт вэ?
А. Биосферийн В. Популяци- зүйлийн
Б. Экосистемийн Г. Бодгалийн
7. Үхрийн туузан хорхой эзэн амьтныхаа хоол боловсруулах эрхтэнд байрлаж амьдрах хэлбэр нь эволюцийн хувьд аль ойлголтыг илэрхийлэх вэ?
А. Ерөнхий дегенераци В. Геномын мутаци
Б. Ароморфоз Г. Идиоадаптаци
8. Бактерийн эсийн амьтны эсээс ялгагдах гол ялгааг олно уу?
А. Мембран нь фосфолипидээс бүтсэн
Б. Уургийн нийлэгжил явуулагч рибосомтой
В. Онцгой найрлагатай эсийн ханатай
Г. Удамшлын мэдээллийг хадгалагч нуклейн хүчилтэй
9. Аль нь нүүрс ус биш вэ?
А. Глюкоз Б. Лактоз В. Инсулин Г. Цардуул
10. Бөөрний вентэй харьцуулахад бөөрний артерид дараах бодисуудын алиных нь концентраци бага байдаг вэ?
А. Амин хүчил В. Нүүрсхүчлийн хий
Б. Глюкоз Г. Шээг

В вариант

1.Эсийн амьсгалалтын зорилго нь юу вэ?
А. Кребсийн эргэлтийн туршид нүүрсхүчлийн хий бий болгох
Б. Протон болон электронууд хүчилтөрөгчтэй нэгдсэнээр ус бий болох
В. Хүчилтөрөгч чөлөөлөгдөх
Г. ГФА бий болох
2. Гэр бүлийн эрэгтэй нь өнгөний харалган өвчтэй, эмэгтэй нь эрүүл зөөвөрлөгч биш байсан бол дараах өгүүлэмжээс аль нь зөв бэ?
А. Охидуудад дальтонизм байх магадлал 50% байна.
Б. Охидуудад дальтонизм байх ёсгүй.
В. Бүх охидууд өвчний зөөвөрлөгч байна.
Г. Бүх хүүхдүүдийн аль нэг нь зөөвөрлөгч эсвэл дальтонизмтэй байх боломжтой
3. Дараах эрдэмтэд тэдгээрийн гаргасан онол дүгнэлтийн хослолоос зөвийг нь олно уу.
1. Чарльз Дарвин Байгалийн шалгарал
2. Ламарк Эрхтний дасгалжилт болон эс дасгалжилт
3. Опарин Удамшлын тэнцвэрт байдлын тухай хууль
4. Харди Вайнберг Коацерватын онол
А. 1 ба 4 Б. 2 ба 3 В. 3 ба 4 Г. 1 ба 2
5. Гомологи бүтцэд хамааралгүй нэг хариуг сонгоно уу?
А. Нэг ерөнхий овогтой байдаг
Б. Сарьсан багваахайн далавч болон хүний гар
В. Сарьсан багваахайн далавч болон шавжийн далавч
Г. Гомологи нь аналоги бүтэцтэй адилгүй бүтэц байна
6. Бэлгийн бус үржлийн талаарх өгүүлэмжээс аль нь үнэн бэ?
А. Цөөн тооны үр удмыг хурдан бий болгодог
Б. Үр удам нь эцэг эхтэйгээ генетикийн хувьд яг адилхан байдаг
В. Эсийн хуваагдах шатанд нь кроссинговер явагдана
Г. Үржлийн хоёрдогч шинж тэмдэг заавал бий болдог
7. Хоол тэжээлийн хэлхээг эхлүүлэгч амьд бие нь:
А. Үлдэгдэл задлагчид В. Амьтнаар хооллогчид
Б. Ургамлаар хооллогчид Г. Фотосинтезлэгчид
8. Дараах зүйлсээс ферментийн идэвхид нөлөө үзүүлдэггүй нь аль нь вэ?
А. РН
Б. Температур
В. Бодисын концентраци
Г. Гэрлийн долгионы урт
9. Популяцийн амьдрах чадвар ба генетикийн хувьд олон янз байхыг бууруулдаг хүчин зүйл нь аль вэ?
А. Байгалийн шалгарал
Б. Амьдралын төлөөний тэмцэл
В. Ойр төрлийн эвцэлдүүлэг- инбридинг
Г. Мутацийн үйл явц
10. Өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэх үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Гомологи Б. Аналоги В. Атавизм Г. Рудимент эрхтэн Д. Шилжилтийн амьд хэлбэр

Г вариант

1.Цусны улаан эс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
А. Цусанд ууссан шим бодисыг зөөвөрлөдөг
Б. Цус бүлэгнэхэд оролцдог
В. Хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг
Г. Бие махбодыг гадны халдвараас хамгаалдаг
Д. Илүүдэл бодисыг зөөвөрлөдөг
2. Генетикийн шинжлэх ухааны тулгуур хуулиудыг нээсэн эрдэмтдийг сонгоно уу?
1. Ч. Дарвин 2. Р. Гук 3. Т. Шванн 4. Ж. Б. Ламарк 5. А. Левенгук 6. Г. Мендель 7. Т. Морган 8. М. Шлейден
А. 2, 5 Б. 6, 7 В. 2, 4 Г. 3, 8
3. Эволюцийн явцад шалгарлын замаар шинж тэмдгүүд салж холдох үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Конвергенци Б. Дивергенци В. Параллелизм Г. Адаптаци Д. Мутаци
4. Тухайн популяцийг бүрдүүлж байгаа бүх бодгалиудын тоог юу гэж нэрлэдэг вэ?
А. Эгэл популяци Б. Популяцийн тоо толгой В. Газар зүйн популяци
Г. Популяцийн нягтшил Д. Популяцийн цэвэр өсөлт
5. Хромосомын бүтэц болон тоонд гарсан өөрчлөлтийг нэрлэнэ үү.
А. Хромосомын мутаци Б. Генийн мутаци
В. Модификаци хувьсал Г. Удамших хувьсал
6. Микроэволюцийн төгсгөл хэдийд болдог вэ?
А. Шинэ зүйл үүссэнээр В. Амьд бие боловсронгуй болсоноор
Б. Зүйлийн өөрчлөлт гарсанаар Г. Дээрх хариулт бүгд зөв
7. Фотосинтез явагддаг эсийн эрхтэнцэрийг олно уу.
А. Хромопласт Б. Лейкопласт В. Хлоропласт Г. Тонопласт
8. Дараах бодис болон түүнийг бүтээдэг нэгж хэсгүүдийг зөв харгалзуулсан нь аль нь вэ?
А. Уураг - нуклеотид
Б. Липид - глицерол
В. Нүүрс ус – амин хүчил
Г. ДНХ – глюкоз
9. Амьд биес тархсан манай гаригийн өвөрмөц бүрхэвчийг юу гэдэг вэ?
А. Экосистем Б. Биосфер В. Гидросфер Г. Атмосфер
10. Усны булганы хүрэн өнгө нь алтлаг, цагаан өнгөө давамгайлдаг. Хүрэн эр булганы генотипийг мэдэхийн тулд түүнийг алтлаг цагаан эмтэй эвцэлдүүлжээ. Ийм эвцэлдүүлгийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Задлан шинжлэх Б. Дигибрид
В. Полигибрид Г. Моногибрид

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS