Powered by Blogger.
RSS
Container Icon

Байгаль орчны тухай зарим ойлголтууд

Экологи гэж юу вэ?

Экологи гэдэг нь амьд биетийн харилцан үйл ажиллагаа, тэдгээрийн хүрээлэн байгаа орчин нөхцөлтэйгөө хэрхэн холбоотой оршин тогтнож буй зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан юм. Энэ нэр томъёог анх 1866 онд Немцийн байгал шинжээч Э. Геккель шинжлэх ухаанд оруулж ирсэн. Экологийг дотор нь ургамлын ба амьтны экологи, түүхэн хөгжлийн экологи гэж ялгахаас гадна амьд биетүүд болон хүрээлэн буй орчин нөхцлийн хоорондох харилцан нөлөөллийн түгээмэл зүй тогтлуудыг судлах ерөнхий экологи гэж байдаг. Мөн аутоэкологи, синэкологи, демоэкологи гэсэн экологийн 3 салбар шинжлэх ухаан бий. Аль нэгэн зүйл ургамал, амьтны бодгалиуд оршин буй орчин нөхцөлтэйгөө ямар харилцан нөлөөлөлтэй амьдарч байгааг судалдаг шинжлэх ухааныг аутоэкологи, хэсэг бүлэг амьд биетүүд хүй сүргээрээ оршин тогтнох ёсыг демоэкологи, аль нэгэн бүлгэмдэл, эвшил, хэвшилд оршин буй амьд биетүүдийн харилцан үйлчлэл, хүрээлэн буй орчны нөхцөлтэйгөө хэрхэн холбоотойг судалдаг шинжлэх ухааныг синэкологи гэнэ.

Озоны давхарга гэж юу вэ?

Газрын гадаргаас 30- аад км-ийн дээр байгаа 3 мм зузаантай озоны давхарга хэмээх энэ бүрхэвч дэлхийгээс дэлхийгээс 5 сая жилийн өмнө үүсжээ. Нарнаас ирж байгаа хэт ягаан туяаг шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ давхарга нимгэрч цоорсноос шүүгчийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх аюултай.


Хүлэмжийн хий гэж юу вэ?

Нарнаас ирж байгаа богино долгионы цацрагийг эдгээр хийнүүд шингээдэггүй, харин дэлхийгээс туяаруулж байгаа урт долгионы цацрагийг шингээж шингээсэн энергээ зүг бүр тийш цацруулна. Үүнээс болж газрын гадаргуу халдаг. Хүлэмжийн хийнүүдэд нүүрсхүчлийн хий – СО2, азотын давхар исэл – N2O, метан- СН4 зэрэг хийнүүд орно.


Хөрс гэж юу вэ?

Уулын чулуулаг үйрч механик бүтэц үүсгэнэ. Нунтгийг нь шавар, нарийн ширхэгтэйг элс, бүдүүн ширхэгтэйг хайрга гэнэ. Амьтан ургамлын үлдэгдэл задарч ялзмаг болно. Ургамлын гол тэжээл нь болдог. 1 см үржил шимтэй хөрс үүсэхэд 300 жил шаардагдана.


Цөлжилт гэж юу вэ?

Цөлжилт гэдэг нь тухайн нутгийн био чадавх хомсдох явдал юм. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ – ын конвенцид “ Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт газар орон доройтохыг цөлжилт гэнэ” хэмээн тодорхойлжээ. Энэ тодорхойлолтоор монгол орны газар нутгийн бараг 90% нь цөлжих нөхцөлтэй гэж үздэг бөгөөд одоогоор цөлжилтөд өртсөн гэж тооцож болох нийт нутгийн 1% нь маш хүчтэй, 3% нь хүчтэй, 21% нь дунд зэрэг, 75% нь сул хүчтэй цөлжилтөнд өртсөн байна. Цөлжилт нь дараах 3 үндсэн чиглэлээр илэрдэг. Үүнд:
* Ургамлын нөмрөгийн алдрал доройтол
* Устай экосистемийн хатах
* Элсжих байдлаар илэрнэ.

Түйрэн гэж юу вэ?

Гурил мэт нарийн ширхэгтэй шороо Монгол, Хятадын нутгаас салхиар агаарт хөөрч 1000- 2000 м өндөрт гарч Бээжин, Сөүлийг дайрч Японы Фукоукод газардана. Энэ нь электроникийн үйлдвэрлэлд ихээхэн хор учруулдаг байна. Үүнийг түйрэн гэж нэрлэдэг.


Шар шороон шуурга гэж юу вэ?

Монгол орны говийн болон хуурайшилт ихтэй нимгэн ширэгт хөрсний дор 1-3 см гүнд гурил мэт нарийн ширхэгтэй шар шороон дэндүү эмзэг давхарга тогтоно. Энэ нимгэн давхарга нь говийн экосистемийг хамгаалан тогтоож байдаг боловч Алтай, Хангайн хоёр их нуруудын хоорондох хөндийн их салхи говь руу шилжихдээ говийн нимгэн хөрсийг ярж түйрэн үүсгэн дэгдээдэг бөгөөд энэ нь хүчтэй салхинд 7- 10 км өндөрт хөөрч 180- 200 км/ цаг хурдтайгаар хийсч 2- 3 хоногт Япон, Солонгост хүрдэг. Энэ тоос нь нарийн электрон төхөөрөмж, компьютерийн технологид ноцтой хохирол учруулдаг байна. Үүнийг шар шороон шуурга гэдэг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS