Powered by Blogger.
RSS
Container Icon

Баян чинээлэгийн 10 нууц



Нэг дэхь нууц: Далд ухамсар дахь итгэл
Хүмүүс өөрсдийн хүрэх боломжтой зүйлдээ тэр бүр хүрч чаддаггүй. Тэд өөрсдийн хүрч чадах байх гэж бодсон тэр зүйлдээ л хүрдэг. Бидний амьдралын бүх л нөхцөл байдал нь далд ухамсар дахь итгэл үнэмшлийн тусгал юм. Хүмүүс олж чадна гэж өөрсдөө бодсон хэмжээгээрээ л мөнгийг олдог. Далд ухамсар дахь итгэл үнэмшлээ өөртөө итгүүлэх замаар өөрчилж болно. Бидний ухаан хүрч чадах, түүний итгэж чадах бүхэнд бид хүрэх боломжтой.Өөрийгөө ялж чадна хэмээн итгэсэн тэр хүн л ялдаг.

Хоёр дахь нууц: Ухаан бодлыг эзэмдэгч хүслийн хүч
Хэрвээ та одоогоор жинхэнэ баялгийг бүтээгээгүй, эзэмшээгүй байгаа бол энэ тухай хүсэл таныг бүрэн эзэмдээгүй л гэсэн үг. Ухаан бодлыг эзэмдсэн их хүсэлгүйгээр та амьдралдаа ямар нэгэн юманд хүрэхгүй. Жишээ нь: Хэрвээ та тоолж баршгүй эд баялагийн эзэн болбол ирээдүйд амсах баяр цэнгэлээ тодорхой дүрслэн бодох

Гурав дахь нууц: Зорилго чиглэл тодорхой байхын хүч
Та чухам юу хүсч байгаа, яагаад хүсч байгаагаа тодорхой мэдэж байгаа нөхцөлд амьдралдаа хүссэн бүхэндээ хүрэх болно. Та өөрийн зорилго, яагаад түүнд хүрэхийг хүсч буй шалтгаанаа, түүнийг хийх цагаа нарийн тодорхойлох хэрэгтэй. Та олж авахыг хүсч байгаа мөнгөнийхөө тодорхой тоо хэмжээ, түүгээрээ худалдаж авах ёстой эд хөрөнгөнийхөө тодорхой шинж чанар, үзүүлэлт, тэдгээрээ хэрхэн ашиглахаа тодорхойлох ёстой.Зорилгоо үргэлж одоо цаг дээр, эерэг нотолгоо байдлаар томъёол.Жишээлбэл: Өнөөдрөөс эхлэн мөнгөтэй болсон байхаар товлосон өдрөө заа ... хүртэл би ... хэмжээний мөнгө олно гэж. Зорилгуудаа бичээд өдөрт 3 удаа унш. Тэдгээр зорилгодоо хүрснээр төсөөлж мэдэр. Зорилгодоо хүрэх ёстой шалтгаануудаа олж тогтоо. Баян байна гэдэг зүгээр нэг мөнгө, эд хогшлыг цуглуулж хураах явдал биш, харин хүслээ биелүүлэхэд тань дээрх мөнгөний өгөх хүч чадал гэдгийг сана.

Дөрөв дэхь нууц: Бодож боловсруулсан төлөвлөгөөний хүч
Хэрвээ та тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байхыг хүсвэл түүндээ хүрэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.Ямар ч асуудлыг шийдэх алтан зарчмыг үргэлж санах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг ажилд амжилт олохыг хүсвэл зохион байгуулалттай байх нь зүйтэй. Өмнөө тавьсан зорилго бүрийнхээ тухайд түүндээ хүрэх арван боломжит хувилбарыг харуулсан төлөвлөгөө гарга.

Тав дахь нууц: Тусгай мэдлэгийн хүч
Их баялаг хуримтлуулж чадсан хэн ч гэсэн үүнийгээ татварын эрх, хөрөнгө оруулалт ба хадгаламжийн хөтөлбөрүүд, өөрийн бизнесийн салбарын тухай, мөн хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээний тухай тусгай мэдлэггүйгээр хийж байгаагүй. Мэдлэг нь түүнийг тодорхой зорилгод хүрэхийн тулд зохион байгуулалттайгаар, ухаалгаар, үйл ажиллагааны бодит хөтөлбөрийн дагуу ашигласан үед л хүч болж хувирна. Шаардлагатай бүх мэдээллийг та хаанаас яаж олохоо мэддэг байх ёстой.

Зургаа дахь нууц: Цөхрөлтгүй шургуу байхын хүч
Амжилтыг ганц оролдлогоор олдоггүй бөгөөд энэ нь олон, олон оролдлогын нийлбэр үр дүн юм. Амжилтанд хүрдэг хүмүүс ба хүрч чаддаггүй хүмүүсийн ялгаа нь тэдний авьяас чадвараас илүү шургуу чанарт нь байдаг. Хүсэн хүлээсэн үр дүнд тань хүргээгүй оролдлого бүрийн дараа “ Аль хүртэл би зөв явав?” гэж өөрөөсөө асуу. Энэ нь дараагийн оролдлогоо хийхэд тань зоригжуулах болно. Хийсэн оролдлого бүрийнхээ туршлага дээр суралцаж чадвал хичээл зүтгэл тань амжилтын титэмд заавал хүргэх болно.

Долоо дахь нууц: Зардлаа хянахын хүч
Баян чинээлэг байдал нь хэр их мөнгө олж байгаагаас биш, олсон мөнгөөрөө хэр сайхан амьдарч чадаж байгаагаас шалтгаална. Зардлаа хянах нь байгаа мөнгөнийхөө хэмжээнд аз жаргалтай амьдарч тэр мөнгөө нэмэгдүүлэхэд тусална. Санхүүгийн боломж нь хязгаарлагдмал байгаа хүн бүр тогтмол орлоготой болохын тулд зардлаа хянах хэрэгтэй.
  1. Орлогынхоо тодорхой хэсгийг хадгалах
  2. Орлогынхоо арван хувийг хадгаламжинд зориул.Энэ нь ирээдүйн баялгийг бүтээхийн эхлэл болно.
  3. Та өөрөө үргэлж мөнгөний төлөө ажиллаж байснаас мөнгө таны төлөө ажилласан нь дээр биш үү.
Найм дахь нууц: Үнэнч шударга байхын хүч
“ Хүн ертөнцийг эзлэвч сэтгэл зүрхээ алдаж орхивол ямар хэрэг байх билээ”, Худал, хуурмаг, хулгай луйвраар баялаг бүтээх гэж оролдох нь элсэн дээр байшин барихтай л адил. Бизнестээ болон хувийн амьдралдаа аливааг бүтээх аргыг сонгох үедээ дараах хэдэн асуултыг өөртөө тавьж бай.
  1. Миний хийх гэж буй зүйл хууль зүйд нийцэх үү?
  2. Миний хийх гэж буй зүйл ёс зүйд нийцэх үү?
  3. Үүний дараа би өөрөөрөө бахархаж чадах уу?
  4. Энэ тухай ойр дотны хүмүүс минь мэдвэл яах бол?
  5. Үүний дараа би өөрийгөө хүндэлж чадах уу?
Ес дэхь нууц: Итгэлийн хүч
Танд итгэл буй ямар нэг төслийг авч үзэхдээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бодож боловсруулаад биелэх боломжтой эсэхийг нь шалга. Дараа нь “ Хэрвээ би зайлшгүй амжилт олно гэдгээ мэдэж байсан бол яах байсан бэ?” гэж асуу. Зоригтой бай, тэгвэл агуу их хүч туслахаар ирнэ. Дотоод мэдрэхүйдээ итгэж зөн совингоо дага. Өөрийгөө үнэмшүүлэх аргыг тогтмол хэрэглэх нь итгэлийг төрүүлнэ. Хангалттай ойр ойрхон давтсан бүхэн аяндаа далд ухамсрын тань хэсэг болно.

Арав дахь нууц: Буян үйлдэхийн хүч
Аливаа зүйлээр элбэг дэлбэг байдал бусдын тусламжгүйгээр, бусдад туслахгүйгэр олдох нь тун ховор. Бусдад тусалснаар та өөртөө тусална. Орлогынхоо аравны нэг хувийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулахыг хичээ. Өгсөн бүхэн тань өсч үржээд буцаж ирнэ. Бусдад тусалснаар та элбэг дэлбэгийн мэдрэхүйг ухамсартаа буй болгоно.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нууц


Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө зодуулсанд тооц

Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй

Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна

Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц

Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй, аль хурдан нь ялдаггүй

Ялж чадна хэмээн бат итгэсэн тэр хүн л эрт орой хэзээ боловч ялалтанд хүрдэг...


Муу зуршлаасаа бүрмөсөн салах 6 алхам

Бид бүгдэд тодорхой хэмжээгээр муу зуршил байдаг. Тамхи татах, архи уух, их идэж жин нэмэх, цагаа баримталж чадахгүй байх, эхлүүлснээ дуусгаж чадахгүй байх, бууж өгөх гээд...
Муу зуршлаа бид сайн мэддэг ч түүнийгээ бүрмөсөн хаяж чаддаггүй. Хичнээн хичээсэн ч нэг л мэдэхэд хуучин байдалдаа эргэн орсон байдаг. Тиймээс муу зуршлаасаа бүрмөсөн салах 6 алхамыг танилцуулж байна.
  1. Шийдвэр гаргах
Би өнөөдрөөс тамхи татахгүй, архи уухгүй, би өнөөдрөөс эхэлж эрүүл амьдралыг сонгож байна. Би өнөөдрөөс эхлээд өөртөө 2 цагийг зарцуулна. Би амжилтанд хүрнэ гэдэг шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг зөвхөн та л гаргаж чадна. Таны өмнөөс энэ шийдвэрийг хэн ч гаргаж чадахгүй. Тиймээс өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчлөх хүсэлтэй бол өнөөдөр шийдвэрээ гарга.
  1. Туслалцаа дэмжлэг ав.
Ихэнх хүмүүс муу зуршлаа анх хаанаас яаж олж авсан, хаана ямар хүмүүсийн дунд хэрэглэж, давтаж байна,

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шалгарал, түүний хэлбэрүүд


Хүний ашиг, сонирхолд нийцсэн тодорхой чанар, шинж тэмдэг бүхий бодгалиудыг системтэйгээр сонгон шалгаруулж, үржүүлэх замаар амьтдын үүлдэр, таримал ургамлын сортуудыг шинээр гарган авах үйл явцыг зориудын шалгарал гэнэ.

Ч. Дарвин зориудын шалгарлыг аргачилсан, санамсаргүй гэж 2 хуваасан.

Аргачилсан шалгарал нь хүмүүс тодорхой зорилт дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд уг зорилтыг хангахад шаардлагатай 1-2 шинжийг сонгон үржил селекцийн үйл ажиллагаа явуулна. Ийнхүү шалгаруулалтыг хэд хэдэн үе дамжуулан явуулсны эцэст тухайн зорилтод нийцсэн шинж чанар бүхий үүлдэр, сортыг шинээр гарган авдаг.

Үр дүн: Аргачилсан шалгарал явуулснаар сонгон шалгаруулсан шинж тэмдэг хүчтэй хөгждөг. Жишээ нь: ердийн 1 үнээнээс жилд дунджаар 700 – 800 л сүү саадаг бол орчин үеийн сүүний үүлдрийн 1 үнээнээс 10000 л сүү саадаг. Ноосны чиглэлийн бус үүлдрийн хоньтой харьцуулахад меринос үүлдрийн хонины арьсны нэгж талбайд ноогдох үсний ширхэг бараг 10 дахин олон байна.

Санамсаргүй шалгарал нь хүмүүс амьд биемахбодын шинж тэмдгийг, ямар чиглэлээр өөрчлөн хувиргах талаар тодорхой зорилт дэвшүүлэлгүйгээр урсгал маягаар зориудын шалгарал явуулж, үүлдэр, сорт гарган авах үйл явц юм. Жишээ нь: гурван үнээтэй айл хүнсэндээ аль сүү багатайг нь, тахиан дотроосоо цөөн өндөглөдгийг нь хэрэглэдэг. Энэ тохиодолд хүн шинэ үүлдэр гаргах зорилт тавиагүй бөгөөд зөвхөн ашиг шим сайтай үнээ, тахиаг авч хоцорсноор нэг хэлбэрийн зориудын шалгарал явуулжээ.

Үр дүн: Зориудын шалгарлын энэ хэлбэр манай малчдын арга ажиллагаанд үйлчилсээр байгаа хэдий ч үр нөлөө бага, удаан явцтай байдаг.
Үүслийн хувьд нэг, амьдрах орчны тодорхой нөхцөлд зохицон, аль нэг чиглэлээр хүний ашиг сонирхол, аж ахуйн хэрэгцээнд нийцсэн, бие бялдар бүтээгдэхүүнээр ижил мал, таримал ургамлыг үүлдэр, сорт гэнэ. Үүлдэр, сортын шинж чанар, үр төлдөө удамшин дамждаг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дэлхийн хамгийн жижиг загас



2006 оны 1 сард Индонезийн арлаар энэхүү загасыг барьсан ба дэлхийн хамгийн жижигхэн сээр нуруутай

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сонгох шалгалтын тест-Биологи 2015

А вариант

1.Прокариот эстний эукариот эстнээс ялгарах онцлог юу вэ?
А. Бөөмийн хэлбэргүй В. Хэмжээгээр том
Б. Бөөмийн бүрхүүлгүй Г. Хөдөлгөөний эрхтэнцэргүй
2. Фотосинтезийн аль үед хүчилтөрөгч ургамлаас ялгаран гарах вэ?
А. Фотосинтезийн гэрэлтэй үе шатны урвалаас гардаг.
Б. Фотосинтезийн харанхуй үе шатны урвалаас гардаг.
В. Нүүрсхүчлийн хийг ургамал шингээхэд гардаг.
С. Гэрэлтэй үе шатны урвалд Кальвины циклээр НАДФ зөөвөрлөхөд үүснэ.
3. Антибиотикийг үйлдвэрлэхэд ямар амьд биеийг ашигладаг вэ?
А. Вирус Б. Нян В. Мөөг Г. Ургамал
4. Улаан цэцэгтэй ургамлыг цагаан цэцэгтэй эрлийзжүүлэхэд бүх үр төл нь ягаан цэцэгтэй гарсан. Энэ нь удамшлын ямар илрэл вэ?
А. Давамгайллын В. Шинж тэмдэг салах
Б. Бүрэн бус давамгайллын Г. Хам удамших
5. Цэцэгт ургамлын хаана нь сперм үүсэх вэ?
А. Тоосовчинд В. Үрийн орны амсарт
Б. Үрэвчин дэх үрт нахианд Г. Дохиурын шилбэнд
6. Дараахаас аль нь байгалийн шалгарлын үр дүн бэ?
А. Их сүүтэй үнээ В. Өвчинд тэсвэртэй үр тарианы ургамал
Б. Инсектицитэд тэсвэртэй шумуул Г. Үргүй жүрж
7. Цусны талаарх өгүүлэмжээс зөвийг нь сонгоно уу?
А. Цусны улаан эс нь 60 хоног амьдардаг
Б. Цусны цагаан эс нь цусыг бүлэгнүүлэх үүрэгтэй
В. Венийн судас нь цусыг шахах зориулалттай хавхлагийг агуулдаг
Г. Цусны шингэнийг дотоод орчин гэж нэрлэдэг
8. Биологийн системд энергийг оруулах анхдагч эх сурвалж нь юу вэ?
А. Нүүрс- устөрөгчийг ургамлаас
Б. Нарны гэрлийг
В. Хөрснөөс азотот нэгдлийг
Г. Агаараас хүчилтөрөгчтэй нэгдлийг
9. Тамхины утаан дахь нүүрстөрөгчийн дутуу исэл хүнд ямар хор хөнөөлтэй вэ?
А. Астма өвчнийг үүсгэнэ В. Уушгины хавдар үүсгэнэ
Б. Гемоглобинтой нэгдэнэ Г. Мөгөөрсөн хоолой дах эсүүдийг үхүүлнэ
10. Эсийн мембранаар бодис зөөвөрлөглөх хэлбэрүүдээс аль нь концентрацийн градиентийн эсрэг чиглэлд явагддаг вэ?
А. Хэсэгчилсэн диффузи В. Идэвхтэй зөөвөрлөлт
Б. Диффузи Г. Осмос

Б вариант

1.Фотосинтезийн электрон зөөвөрлөх гинжин хэлхээнд хамгийн сүүлийн электрон хүлээн авагч нь юу байдаг вэ?
А. Устөрөгч В. ФАДН
Б. Хүчилтөрөгч Г. НАДН
2. Аль нь бөөмхөний үүрэг вэ?
А. Бөөмийн бүрхүүлийг бүтээх эсвэл задлах В. Рибосомыг бүтээх
Б. Эсийн төвийг бүтээх Г. Бөөм хуваагдах үед ээрүүл хэлбэрийн биеийг бүтээх
3. Дараах асуултуудаас бүх амьд биеийн эсэд явагддаг үйл явцыг сонгоно уу.
А. Мейоз хуваагдал В. Фотосинтез
Б. Уургийн нийлэгжилт Г. Митохондрид ГФА нийлэгжих
4. Г. Менделийн туршилтандаа сонгон авсан гомозигот ургамлуудын генотип аль нь вэ?
А. Аа ба аа В. АА ба Аа
Б. АА ба аа Г. Аа ба Аа
5. Аль нь автотроф амьд биеийн жишээ вэ?
А. Өвчин үүсгэгч амёб В. Бактериофаг
Б. Хүхэрт нян Г. Хижиг үүсгэгч бөөс
6. Нэг газар нутаг дээр оршин амьдрах олон янзын амьд биеийн хоорондох болон абиотик хүчин зүйлсийн харилцан холбоо нь амьд биеийн бүтэц зохион байгуулалтын аль түвшинд хамааралтай ойлголт вэ?
А. Биосферийн В. Популяци- зүйлийн
Б. Экосистемийн Г. Бодгалийн
7. Үхрийн туузан хорхой эзэн амьтныхаа хоол боловсруулах эрхтэнд байрлаж амьдрах хэлбэр нь эволюцийн хувьд аль ойлголтыг илэрхийлэх вэ?
А. Ерөнхий дегенераци В. Геномын мутаци
Б. Ароморфоз Г. Идиоадаптаци
8. Бактерийн эсийн амьтны эсээс ялгагдах гол ялгааг олно уу?
А. Мембран нь фосфолипидээс бүтсэн
Б. Уургийн нийлэгжил явуулагч рибосомтой
В. Онцгой найрлагатай эсийн ханатай
Г. Удамшлын мэдээллийг хадгалагч нуклейн хүчилтэй
9. Аль нь нүүрс ус биш вэ?
А. Глюкоз Б. Лактоз В. Инсулин Г. Цардуул
10. Бөөрний вентэй харьцуулахад бөөрний артерид дараах бодисуудын алиных нь концентраци бага байдаг вэ?
А. Амин хүчил В. Нүүрсхүчлийн хий
Б. Глюкоз Г. Шээг

В вариант

1.Эсийн амьсгалалтын зорилго нь юу вэ?
А. Кребсийн эргэлтийн туршид нүүрсхүчлийн хий бий болгох
Б. Протон болон электронууд хүчилтөрөгчтэй нэгдсэнээр ус бий болох
В. Хүчилтөрөгч чөлөөлөгдөх
Г. ГФА бий болох
2. Гэр бүлийн эрэгтэй нь өнгөний харалган өвчтэй, эмэгтэй нь эрүүл зөөвөрлөгч биш байсан бол дараах өгүүлэмжээс аль нь зөв бэ?
А. Охидуудад дальтонизм байх магадлал 50% байна.
Б. Охидуудад дальтонизм байх ёсгүй.
В. Бүх охидууд өвчний зөөвөрлөгч байна.
Г. Бүх хүүхдүүдийн аль нэг нь зөөвөрлөгч эсвэл дальтонизмтэй байх боломжтой
3. Дараах эрдэмтэд тэдгээрийн гаргасан онол дүгнэлтийн хослолоос зөвийг нь олно уу.
1. Чарльз Дарвин Байгалийн шалгарал
2. Ламарк Эрхтний дасгалжилт болон эс дасгалжилт
3. Опарин Удамшлын тэнцвэрт байдлын тухай хууль
4. Харди Вайнберг Коацерватын онол
А. 1 ба 4 Б. 2 ба 3 В. 3 ба 4 Г. 1 ба 2
5. Гомологи бүтцэд хамааралгүй нэг хариуг сонгоно уу?
А. Нэг ерөнхий овогтой байдаг
Б. Сарьсан багваахайн далавч болон хүний гар
В. Сарьсан багваахайн далавч болон шавжийн далавч
Г. Гомологи нь аналоги бүтэцтэй адилгүй бүтэц байна
6. Бэлгийн бус үржлийн талаарх өгүүлэмжээс аль нь үнэн бэ?
А. Цөөн тооны үр удмыг хурдан бий болгодог
Б. Үр удам нь эцэг эхтэйгээ генетикийн хувьд яг адилхан байдаг
В. Эсийн хуваагдах шатанд нь кроссинговер явагдана
Г. Үржлийн хоёрдогч шинж тэмдэг заавал бий болдог
7. Хоол тэжээлийн хэлхээг эхлүүлэгч амьд бие нь:
А. Үлдэгдэл задлагчид В. Амьтнаар хооллогчид
Б. Ургамлаар хооллогчид Г. Фотосинтезлэгчид
8. Дараах зүйлсээс ферментийн идэвхид нөлөө үзүүлдэггүй нь аль нь вэ?
А. РН
Б. Температур
В. Бодисын концентраци
Г. Гэрлийн долгионы урт
9. Популяцийн амьдрах чадвар ба генетикийн хувьд олон янз байхыг бууруулдаг хүчин зүйл нь аль вэ?
А. Байгалийн шалгарал
Б. Амьдралын төлөөний тэмцэл
В. Ойр төрлийн эвцэлдүүлэг- инбридинг
Г. Мутацийн үйл явц
10. Өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэх үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Гомологи Б. Аналоги В. Атавизм Г. Рудимент эрхтэн Д. Шилжилтийн амьд хэлбэр

Г вариант

1.Цусны улаан эс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
А. Цусанд ууссан шим бодисыг зөөвөрлөдөг
Б. Цус бүлэгнэхэд оролцдог
В. Хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг
Г. Бие махбодыг гадны халдвараас хамгаалдаг
Д. Илүүдэл бодисыг зөөвөрлөдөг
2. Генетикийн шинжлэх ухааны тулгуур хуулиудыг нээсэн эрдэмтдийг сонгоно уу?
1. Ч. Дарвин 2. Р. Гук 3. Т. Шванн 4. Ж. Б. Ламарк 5. А. Левенгук 6. Г. Мендель 7. Т. Морган 8. М. Шлейден
А. 2, 5 Б. 6, 7 В. 2, 4 Г. 3, 8
3. Эволюцийн явцад шалгарлын замаар шинж тэмдгүүд салж холдох үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Конвергенци Б. Дивергенци В. Параллелизм Г. Адаптаци Д. Мутаци
4. Тухайн популяцийг бүрдүүлж байгаа бүх бодгалиудын тоог юу гэж нэрлэдэг вэ?
А. Эгэл популяци Б. Популяцийн тоо толгой В. Газар зүйн популяци
Г. Популяцийн нягтшил Д. Популяцийн цэвэр өсөлт
5. Хромосомын бүтэц болон тоонд гарсан өөрчлөлтийг нэрлэнэ үү.
А. Хромосомын мутаци Б. Генийн мутаци
В. Модификаци хувьсал Г. Удамших хувьсал
6. Микроэволюцийн төгсгөл хэдийд болдог вэ?
А. Шинэ зүйл үүссэнээр В. Амьд бие боловсронгуй болсоноор
Б. Зүйлийн өөрчлөлт гарсанаар Г. Дээрх хариулт бүгд зөв
7. Фотосинтез явагддаг эсийн эрхтэнцэрийг олно уу.
А. Хромопласт Б. Лейкопласт В. Хлоропласт Г. Тонопласт
8. Дараах бодис болон түүнийг бүтээдэг нэгж хэсгүүдийг зөв харгалзуулсан нь аль нь вэ?
А. Уураг - нуклеотид
Б. Липид - глицерол
В. Нүүрс ус – амин хүчил
Г. ДНХ – глюкоз
9. Амьд биес тархсан манай гаригийн өвөрмөц бүрхэвчийг юу гэдэг вэ?
А. Экосистем Б. Биосфер В. Гидросфер Г. Атмосфер
10. Усны булганы хүрэн өнгө нь алтлаг, цагаан өнгөө давамгайлдаг. Хүрэн эр булганы генотипийг мэдэхийн тулд түүнийг алтлаг цагаан эмтэй эвцэлдүүлжээ. Ийм эвцэлдүүлгийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Задлан шинжлэх Б. Дигибрид
В. Полигибрид Г. Моногибрид

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Биологийн хичээлийн шалгалтын тест

Биологийн хичээлийн шалгалтын тест


А вариант


1 .Эсийг судалдаг шинжлэх ухаан аль нь вэ?
А. Гистологи Б. Цитологи С.Экологи

Д. Эмбриологи Е.Эволюци


2. Амьтны эсэд байхгүй эрхтэнцрийг ол.

А. Бөөм В. Митохондри С. Пластид Д. Рибосом


3. Зөвхөн ургамлын эсэд байдаг эрхтэнцрийг ол.

1. Хлоропласт 2. Митохондри 3. Гольджийн аппарат

4. Рибосом 5. Эсийн хана


А. 1,3 В. 1,2 С.1,5 Д. 1,4 Е. 4,5


4. Фотосинтез явагддаг эсийн эрхтэнцэрийг сонгоно уу.
А. Хромопласт Б. Лейкопласт В. Хлоропласт Д. Тонопласт

5. Эсийн найрлага дахь шим бус бодисыг ол.
А. Уураг В. Эрдэс давс С. Глюкоз Д. Амин хүчил

6. Фенотип гэж юу вэ?
А. Амьд биеийн бүх ген
Б. Удамшлын бүх хүчин зүйлс
В. Амьд биеийн гадаад бүх шинж тэмдэг
Г. Амьд биеийн гадаад, дотоод бүх шинж

7. Генийн 2 ижил аллелиас тогтсон генотиптэй биеийг гэнэ.

8. Хам удамшдаг хуулийг хэн анх нээсэн бэ?
А. Г.Мендель Б. Т.Морган В.Дефриз Г. Ф. Реди

9. Хромосомын бүтэц болон тоонд гарсан өөрчлөлтийг нэрлэнэ үү.
А. Хромосомын мутаци Б. Генийн мутаци В.Удамших хувьсал

10. Бэлгийн эсүүдийн хромосом ямар бүрдэлтэй вэ?
А. Диплойд Б. Гаплойд В. Полиплойд Г. Триплойд


Б.Вариант


1. Амьд биеийн бүтцийн хамгийн жижиг хэсэг юу вэ?
А. Эд Б. Эрхтэн В. Эс Д. Эрхтний тогтолцоо Е. Биемахбодь

2. ДНХ бодисын ямар ангилалд хамаарах вэ?
А. Уураг Б. Өөх тос В. Нуклейн хүчил

3.Эсийн бүтэцгүй организмыг нэрлэнэ үү.
А. Вирус Б. Эгэл биетэн В. Бактери Г. Хөх ногоон замаг Д. Мөөг

4. Пиноцитоз гэж юу вэ?
А. Залгих хооллолт Б. Нэвчих

5.Гүйцэтгэх үүргээрээ өөр өөр боловч гарал үүсэл бүтцийн хувьд ижил төстэй эрхтнийг юу гэдэг вэ?
А. Гомологи Б. Атавизм В. Рудимент Г. Аналоги

6. Бамбай булчирхайн өвчин юунаас болж үүсдэг вэ?
А. Иодын дутагдлаас Б. Амин дэмийн дутагдлаас

7. Амьд биес тархсан манай гаригийн өвөрмөц бүрхэвчийг юу гэдэг вэ?
А. Экосистем Б. Биосфер В. Гидросфер Г. Атмосфер

8. Улаанбаатар хотод агаарын бохирдол маш их, түүний гол нь утаа тортог юм. Утаа тортог үүсэх нөлөөг нэрлэнэ үү.
А. Түлш шатах, агаар нүүрсхүчлийн хийгээр бохирдох
Б. Тоос шороо, хий хуримтлагдах
В. Дээрх бүгд

9. Удамшлын хуулийг хэн анх үндэслэсэн бэ?
А. Г. Мендель Б.Т. Морган В. Р. Пеннет Г. Ф. Реди

10. Эр хүний бэлгийн эсэд хэдэн хромосом байдаг вэ?
А. 44 Б.46 В. 22 Г. 23


В. вариант


1. Эсийн найрлага дахь шим бодисыг ол.
А. Ус Б. Эрдэс давс В. Цардуул Г. Натрийн хлорид

2. Эсэд хөдөлгөөний үүрэг гүйцэтгэгч нь
А. Шилбүүр, сормуус Б. Эсийн шим бодисууд В. Эсийн шим бус бодисууд

3. Амьд биеийн удамшил, хувьслыг дамжуулдаг эсийн эрхтэнцэр юу вэ?
А. Рибосом Б. Бөөм В. Митохондри Г. Лизосом

4. Эс гэдэг нэр томъёог анх ямар эрдэмтэн хэдэн онд бий болгосон бэ?
А. Левенгук / 1667/ Б. Р. Гук / 1665/ В. Р. Браун / 1831/ Г. Я. Пуркинье / 1825/

5. Хөврөлийн дараах шатыг нэрлэ.
А. Авгалдай Б.Зигот В. Бластул Г. Гаструл

6. Үр тогтсон өндгөн эс цаашид ямар замаар жижигрэн хуваагдах вэ?
А. Мейоз Б. Митоз В. Амитоз Г. Партеногенез

7. Бие махбодын тодорхой шинж тэмдгийг нөхцөлдүүлдэг удамшлын нэгжийг нэрлэнэ үү.
А. Эд, эс Б. Ген В. Гамет Г. Өндгөн эс

8. Сукцессийн үр дүнд :
А. Нэг бүлгэмдэл нөгөөгөөр солигдоно.
Б. Бүлгэмдлийн дотоод бүтцийг хадгална.
В. Бүлгэмдэл хүрээлэн буй орчинд дасна.

9. Эсүүд гадаад орчинтойгоо хэрхэн харьцах вэ?
А. Шууд Б. Бодисын солилцоогоор В. Шууд бус Г. Харьцахгүй

10. Аль нь атавизм бэ?
А. Мухар олгой Б. Халимны аарцаг ясны үлдэгдэл В. Хүний ахар сүүл

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Байгаль орчны тухай зарим ойлголтууд

Экологи гэж юу вэ?

Экологи гэдэг нь амьд биетийн харилцан үйл ажиллагаа, тэдгээрийн хүрээлэн байгаа орчин нөхцөлтэйгөө хэрхэн холбоотой оршин тогтнож буй зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан юм. Энэ нэр томъёог анх 1866 онд Немцийн байгал шинжээч Э. Геккель шинжлэх ухаанд оруулж ирсэн. Экологийг дотор нь ургамлын ба амьтны экологи, түүхэн хөгжлийн экологи гэж ялгахаас гадна амьд биетүүд болон хүрээлэн буй орчин нөхцлийн хоорондох харилцан нөлөөллийн түгээмэл зүй тогтлуудыг судлах ерөнхий экологи гэж байдаг. Мөн аутоэкологи, синэкологи, демоэкологи гэсэн экологийн 3 салбар шинжлэх ухаан бий. Аль нэгэн зүйл ургамал, амьтны бодгалиуд оршин буй орчин нөхцөлтэйгөө ямар харилцан нөлөөлөлтэй амьдарч байгааг судалдаг шинжлэх ухааныг аутоэкологи, хэсэг бүлэг амьд биетүүд хүй сүргээрээ оршин тогтнох ёсыг демоэкологи, аль нэгэн бүлгэмдэл, эвшил, хэвшилд оршин буй амьд биетүүдийн харилцан үйлчлэл, хүрээлэн буй орчны нөхцөлтэйгөө хэрхэн холбоотойг судалдаг шинжлэх ухааныг синэкологи гэнэ.

Озоны давхарга гэж юу вэ?

Газрын гадаргаас 30- аад км-ийн дээр байгаа 3 мм зузаантай озоны давхарга хэмээх энэ бүрхэвч дэлхийгээс дэлхийгээс 5 сая жилийн өмнө үүсжээ. Нарнаас ирж байгаа хэт ягаан туяаг шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ давхарга нимгэрч цоорсноос шүүгчийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх аюултай.


Хүлэмжийн хий гэж юу вэ?

Нарнаас ирж байгаа богино долгионы цацрагийг эдгээр хийнүүд шингээдэггүй, харин дэлхийгээс туяаруулж байгаа урт долгионы цацрагийг шингээж шингээсэн энергээ зүг бүр тийш цацруулна. Үүнээс болж газрын гадаргуу халдаг. Хүлэмжийн хийнүүдэд нүүрсхүчлийн хий – СО2, азотын давхар исэл – N2O, метан- СН4 зэрэг хийнүүд орно.


Хөрс гэж юу вэ?

Уулын чулуулаг үйрч механик бүтэц үүсгэнэ. Нунтгийг нь шавар, нарийн ширхэгтэйг элс, бүдүүн ширхэгтэйг хайрга гэнэ. Амьтан ургамлын үлдэгдэл задарч ялзмаг болно. Ургамлын гол тэжээл нь болдог. 1 см үржил шимтэй хөрс үүсэхэд 300 жил шаардагдана.


Цөлжилт гэж юу вэ?

Цөлжилт гэдэг нь тухайн нутгийн био чадавх хомсдох явдал юм. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ – ын конвенцид “ Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт газар орон доройтохыг цөлжилт гэнэ” хэмээн тодорхойлжээ. Энэ тодорхойлолтоор монгол орны газар нутгийн бараг 90% нь цөлжих нөхцөлтэй гэж үздэг бөгөөд одоогоор цөлжилтөд өртсөн гэж тооцож болох нийт нутгийн 1% нь маш хүчтэй, 3% нь хүчтэй, 21% нь дунд зэрэг, 75% нь сул хүчтэй цөлжилтөнд өртсөн байна. Цөлжилт нь дараах 3 үндсэн чиглэлээр илэрдэг. Үүнд:
* Ургамлын нөмрөгийн алдрал доройтол
* Устай экосистемийн хатах
* Элсжих байдлаар илэрнэ.

Түйрэн гэж юу вэ?

Гурил мэт нарийн ширхэгтэй шороо Монгол, Хятадын нутгаас салхиар агаарт хөөрч 1000- 2000 м өндөрт гарч Бээжин, Сөүлийг дайрч Японы Фукоукод газардана. Энэ нь электроникийн үйлдвэрлэлд ихээхэн хор учруулдаг байна. Үүнийг түйрэн гэж нэрлэдэг.


Шар шороон шуурга гэж юу вэ?

Монгол орны говийн болон хуурайшилт ихтэй нимгэн ширэгт хөрсний дор 1-3 см гүнд гурил мэт нарийн ширхэгтэй шар шороон дэндүү эмзэг давхарга тогтоно. Энэ нимгэн давхарга нь говийн экосистемийг хамгаалан тогтоож байдаг боловч Алтай, Хангайн хоёр их нуруудын хоорондох хөндийн их салхи говь руу шилжихдээ говийн нимгэн хөрсийг ярж түйрэн үүсгэн дэгдээдэг бөгөөд энэ нь хүчтэй салхинд 7- 10 км өндөрт хөөрч 180- 200 км/ цаг хурдтайгаар хийсч 2- 3 хоногт Япон, Солонгост хүрдэг. Энэ тоос нь нарийн электрон төхөөрөмж, компьютерийн технологид ноцтой хохирол учруулдаг байна. Үүнийг шар шороон шуурга гэдэг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS