Powered by Blogger.
RSS
Container Icon

Шалгарал, түүний хэлбэрүүд


Хүний ашиг, сонирхолд нийцсэн тодорхой чанар, шинж тэмдэг бүхий бодгалиудыг системтэйгээр сонгон шалгаруулж, үржүүлэх замаар амьтдын үүлдэр, таримал ургамлын сортуудыг шинээр гарган авах үйл явцыг зориудын шалгарал гэнэ.

Ч. Дарвин зориудын шалгарлыг аргачилсан, санамсаргүй гэж 2 хуваасан.

Аргачилсан шалгарал нь хүмүүс тодорхой зорилт дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд уг зорилтыг хангахад шаардлагатай 1-2 шинжийг сонгон үржил селекцийн үйл ажиллагаа явуулна. Ийнхүү шалгаруулалтыг хэд хэдэн үе дамжуулан явуулсны эцэст тухайн зорилтод нийцсэн шинж чанар бүхий үүлдэр, сортыг шинээр гарган авдаг.

Үр дүн: Аргачилсан шалгарал явуулснаар сонгон шалгаруулсан шинж тэмдэг хүчтэй хөгждөг. Жишээ нь: ердийн 1 үнээнээс жилд дунджаар 700 – 800 л сүү саадаг бол орчин үеийн сүүний үүлдрийн 1 үнээнээс 10000 л сүү саадаг. Ноосны чиглэлийн бус үүлдрийн хоньтой харьцуулахад меринос үүлдрийн хонины арьсны нэгж талбайд ноогдох үсний ширхэг бараг 10 дахин олон байна.

Санамсаргүй шалгарал нь хүмүүс амьд биемахбодын шинж тэмдгийг, ямар чиглэлээр өөрчлөн хувиргах талаар тодорхой зорилт дэвшүүлэлгүйгээр урсгал маягаар зориудын шалгарал явуулж, үүлдэр, сорт гарган авах үйл явц юм. Жишээ нь: гурван үнээтэй айл хүнсэндээ аль сүү багатайг нь, тахиан дотроосоо цөөн өндөглөдгийг нь хэрэглэдэг. Энэ тохиодолд хүн шинэ үүлдэр гаргах зорилт тавиагүй бөгөөд зөвхөн ашиг шим сайтай үнээ, тахиаг авч хоцорсноор нэг хэлбэрийн зориудын шалгарал явуулжээ.

Үр дүн: Зориудын шалгарлын энэ хэлбэр манай малчдын арга ажиллагаанд үйлчилсээр байгаа хэдий ч үр нөлөө бага, удаан явцтай байдаг.
Үүслийн хувьд нэг, амьдрах орчны тодорхой нөхцөлд зохицон, аль нэг чиглэлээр хүний ашиг сонирхол, аж ахуйн хэрэгцээнд нийцсэн, бие бялдар бүтээгдэхүүнээр ижил мал, таримал ургамлыг үүлдэр, сорт гэнэ. Үүлдэр, сортын шинж чанар, үр төлдөө удамшин дамждаг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS