- Хичээлдээ хэрэглэх ном товхимол худалдан авахдаа цоо шинийг биш,хуучныг худалдаж авах. Мөн жилийн эцэст хэрэглэж дууссан номоо доод курсынхэндээ зарах
- Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх
- Өөрөө хоолоо хийдэг байх. Гадуур хоол идэх тоогоо аль болох багасгах
- Боломжтой бол сургууль гэрийн хооронд алх
- Бусадтай хамтарч амьдар. Ингэснээр өрөөний түрээсээ хуваах боломжтой.
- Мөн хоолны зардлаа хуваа. Ихэнх тохиолдолд хүн өөрийнхөө идэж чадахаас илүү хоол хийчихдэг тул бусадтай хамтарч хоолоо хийвэл ийм асуудал гарах нь багасна.
- Гар утасны хамгийн хямд багцыг сонгох.Хязгааргүй мессеж бичх эрхтэй багц тохиромжтой.
- Худалдан авалт хийхдээ шинэ жил, цагаан сар гэх мэт аль болох хямдрал, урамшуулалтай байдаг саруудыг хүлээ.
- Хичээлд онцын шаардлагагүй эд зүйлс авахаасаа өмнө сайтар бод. Хичээлээ нөүтбүүк дээрээ шивчихэж болохоор байхад олон дэвтэр цаас, бал худалдаж авах шаардлага заавал байгаа юу гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Зөвхөн богино хугацаанд л хэрэг болох номыг заавал худалдаж авах шаардлагагүй. Номын сангаас, эсвэл танилаасаа түр зээлээд буцаагаад өгчихөж болно.
- Хичээлдээ яв. Нэгэнт төлбөрийг нь төлчихсөн тул хичээлээ таслах нь мөнгөө салхинд хийсгэж байгаатай адил юм.
- Аль болох ус уу. Үнэгүй бас тэгээд эрүүл мэндэд нөлөөтэй.
- Хичээлдээ хэрэглэхгүй зүйл авахын тулд хэзээ ч бүү зээл ав.
- Өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө байршуулж занш. Танд хэзээ гэнэт мөнгө хэрэг болохыг хэлж мэдэхгүй шүү дээ.
- Тамхи болон пиво уудаг бол аль болох тохируулж хэрэглэх
- Гэдэс өлссөн байхдаа хүнсний дэлгүүр битгий хэс.
- Ухаалаг утастай бол мобайл түрүүвчний аппликэйшн суулга. Ингэснээр хаана, хэзээ хамгийн их мөнгө үрж байгаагаа мэдэх боломжтой.
- Харин ухаалаг утас байхгүй бол дугтуйны систем ашигла. Дугтуйны систем нь хялбар ойлгомжтой бас төсөвтөө тааруулж мөнгөө зарцуулахад хамгийн хялбар арга юм.
Мөнгөө хэрхэн ухаалгаар зарцуулах вэ?
Харилцааны зорилго
- Хэлхээ холбоо тогтоох
- Мэдээлэх, мэдээлэл солилцох
- Хамтын үйлийг зохион байгуулах
- Сэтгэл хөдлөл – Зоригийн харилцан нөлөөлөл үзүүлэх, өдөөн урамшуулах
- Бусдын дотоод сэтгэл зүйг эзэмдэх, бие хүнийг таних
- Үг хэл, нүүр царай, үйл хөдлөлийн тусламжтай бодол саналаа илэрхийлэх
- Зөв зохистой харилцан ойлголцох
- Бие хүний чанарыг төлөвшүүлэх хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэх зэрэг олон талт зорилго бүхий үүрэг гүйцэтгэнэ.
- Өөртөө итгэлтэй байх чадвар
- Харилцагч талууд бие биенээ хүндэтгэсэн байдал
- Хувь хүний зан төлөвийн онцлог
- Таатай орчин бүрдсэн байх
- Ярианы сэдэв сонирхолтой байх
- Сонсох чадвар
- Хүлээцтэй хандах чадвар
- Өөртөө итгэлгүй байх
- Харилцагч талууд бие биенээ үл ойшоох
- Хувь хүний зан төлөвийн онцлог
- Ярианы сэдэв сонирхолгүй байх
- Үзэл бодлын зөрүү, бусдад өөрийн үзэл бодлыг тулгах
- Хүнд суртал, биеэ тоосон ба зиндаархсан байдал
- Орчны тааламжгүй байдал
- Цаг үеэ олоогүй байх
- Зааж сургах
- Нөхцөл байдлыг гартаа авах гэж оролдох
- Сургамжлах
- Байцаах
- Шүүмжлэх
- Хоосон амлалт
- Басамжлал
- Хараат байдалд оруулах гэж оролдох
- Асуудлаа шийдвэрлэж чадахгүй болох
- Зөвшилцөлд хүрч чадахгүй байх
- Яриа тасарч цаашид үргэлжлэх боломжгүй болох гэх мэт
- Харилцагч талууд бие биенээ ойлгох
- Өөртөө итгэлтэй байх
- Харилцан буулт хийх
- Зөвшилцөлд хүрэх
- Хэл яриа / дуу авианы өнгө, аялга, дуудлага /
- Биеийн хэлэмж / гадаад төрх байдал, нүүр царай, гар биеийн хувирал өөрчлөлт, бие биедээ хандах хандлага, харилцан байрлал, зай, харцны чиглэл, булчин хөдөлгөөний мэдрэмтгий чанар, дохио, зангаа, сэтгэгдэл гэх мэт /
- Зураг дүрслэл / фото, кино, видео/
- Шууд бус харилцах хэрэгслүүд / гар утас, телевиз, телефон, факс, сонин хэвлэл, холбоо, интернет, Е – майл /
- Өөртөө итгэлтэй байх
- Өөртөө итгэлгүй байх
- Түрэмгий байх
- Бусдын эрхийг хохироолгүй өөрийн эрх ашгийг хамгаалах
- Сонсож ба ярьж чаддаг, эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл илэрдэг
- Тулгамдсан асуудлыг тэвчээртэйгээр өөрийн эрх ашгийг хохироолгүй шийдвэрлэдэг
- Ямар ч нөхцөлд буруу алхам хийхээс зайлсхийж чаддаг
- Өөртөө итгэлтэй, үзэл бодлоо хамгаалж чадна.
- Өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахаас зайлсхийнэ.
- Аливаа алдаа эндэгдлээс сэргийлнэ.
- Ихэнхдээ хүссэндээ хүрдэг.
- Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирно.
- Өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд ямар нэгэн үйлдэл хийдэггүй.
- Бусдын эрхшээл муу нөлөөнд автагдана.
- Өөрийн хүсэл зорилгодоо хүрч чадахгүй болно.
- Уур бухимдалтай байна.
- Хувиа хичээсэн, бусдыг хайрлаж, хүндэтгэдэггүй өөрөө өөрийгөө бодох
- Өөрийн явцуу сонирхлоор бусадтай харилцах
- Харилцагч хүнээ эрхшээлдээ оруулахыг хичээж, өөрийн хүсэл сонирхлыг тулгадаг
- Өөрийнхөө сонирхлыг биелүүлэхийн тулд бусдыг ашигладаг
- Бусдын сэтгэл санаанд дарамт учруулах
- Бусад хүмүүс чамайг хүндлэхгүй болж нэр хүндээ алдана.
- Орчин тойрондоо байгаа хүмүүсийн дургүйцэл зэвүүцлийг хүргэнэ.
- Санасандаа хүрэх боловч бусдыг хохирооно.
- Сонсох
- Асуулт тавих
- Нууц хадгалалт
- Хурдан шалмаг хөдөлгөөнтэй
- Орчиндоо амархан зохицдог
- Шинэ зүйлийг санаачлахдаа сайн
- Хурдан сэтгэдэг
- Хамт олонч, амьдралын баяр баясгалантай
- Нийтэч
- Дуулгавартай
- Тусархаг
- Хүч чармайлт гаргалгүй анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлж чаддаг
- Тавьсан зорилгодоо хүрэх тэмцэл муу
- Тууштай биш
- Анхаарал нь амархан сарнидаг
- Тэсвэр тэвчээргүй
- Мартамтгай
- Түргэн огцом хөдөлгөөнтэй
- Самбаатай дайчин
- Сэтгэл хөдлөмтгий
- Авъяастай
- Шулуун шударга
- Шийдэмгий хүчтэй
- Гэнэт дүрсхийн уурладаг
- Мартамхай
- Хүлээн тэсвэрлэхийн цагт бухимдан бачимдаж, ялимгүй шалтаг гарахад уурладаг
- Хүчээ буруу тооцсоноос болж амархан шантардаг, дараа нь илүү ачаалалтай ажиллаж улмаар сэтгэлийн дарамтад ордог
- Зөрүүд
- Хөөрүү
- Тайван, амгалан, тавьсан зорилгодоо хүрэхийг эрмэлздэг
- Сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой
- Хатуужил, тэвчээртэй
- Юмыг тусгаж авахдаа сайн, үлдэц сайтай
- Амьдралын бэрхшээлийг даах тэсвэр, чадвартай
- Шүүмжлэлийг тайван хүлээж авдаг
- Хурдан шалмаг биш
- Шинэ нөхцөл байдал, хүмүүст удаан дасдаг
- Асуудлыг шийдвэрлэхдээ удаан
- Асуудалд тодорхой байр, суурьгүй
- Зөрүүд
- Шинэ зүйлийг хоёр удаа давтан хэлэх шаардлагатай байдаг
- Өөрийнхөө дадал зуршлыг өөрчлөхийг хүсдэггүй
- Биеийн хөдөлгөөн удаан мөртлөө сэтгэлийн үлэмж хөдөлгөөнтэй
- Эхэлсэн ажил үйлсээ бүрэн дуусгадаг
- Даруу, төлөв, дуулгавартай
- Уурлах явдал бараг гардаггүй
- Шийдмэг бус идэвх муутай
- Хүнд хэцүү үе тохиолдоход амархан шантарч, сэтгэл алдарч, амархан гутардаг
- Бусдад буумтгай
- Бусдын үгэнд оромтгой
- Ганцаараа ажиллах дуртай
- Өөрийн хүчинд итгэл муутай
Баян чинээлэгийн 10 нууц
- Орлогынхоо тодорхой хэсгийг хадгалах
- Орлогынхоо арван хувийг хадгаламжинд зориул.Энэ нь ирээдүйн баялгийг бүтээхийн эхлэл болно.
- Та өөрөө үргэлж мөнгөний төлөө ажиллаж байснаас мөнгө таны төлөө ажилласан нь дээр биш үү.
- Миний хийх гэж буй зүйл хууль зүйд нийцэх үү?
- Миний хийх гэж буй зүйл ёс зүйд нийцэх үү?
- Үүний дараа би өөрөөрөө бахархаж чадах уу?
- Энэ тухай ойр дотны хүмүүс минь мэдвэл яах бол?
- Үүний дараа би өөрийгөө хүндэлж чадах уу?
Нууц
- Шийдвэр гаргах
- Туслалцаа дэмжлэг ав.
Шалгарал, түүний хэлбэрүүд
Сонгох шалгалтын тест-Биологи 2015
А вариант
1.Прокариот эстний эукариот эстнээс ялгарах онцлог юу вэ?
А. Бөөмийн хэлбэргүй В. Хэмжээгээр том
Б. Бөөмийн бүрхүүлгүй Г. Хөдөлгөөний эрхтэнцэргүй
2. Фотосинтезийн аль үед хүчилтөрөгч ургамлаас ялгаран гарах вэ?
А. Фотосинтезийн гэрэлтэй үе шатны урвалаас гардаг.
Б. Фотосинтезийн харанхуй үе шатны урвалаас гардаг.
В. Нүүрсхүчлийн хийг ургамал шингээхэд гардаг.
С. Гэрэлтэй үе шатны урвалд Кальвины циклээр НАДФ зөөвөрлөхөд үүснэ.
3. Антибиотикийг үйлдвэрлэхэд ямар амьд биеийг ашигладаг вэ?
А. Вирус Б. Нян В. Мөөг Г. Ургамал
4. Улаан цэцэгтэй ургамлыг цагаан цэцэгтэй эрлийзжүүлэхэд бүх үр төл нь ягаан цэцэгтэй гарсан. Энэ нь удамшлын ямар илрэл вэ?
А. Давамгайллын В. Шинж тэмдэг салах
Б. Бүрэн бус давамгайллын Г. Хам удамших
5. Цэцэгт ургамлын хаана нь сперм үүсэх вэ?
А. Тоосовчинд В. Үрийн орны амсарт
Б. Үрэвчин дэх үрт нахианд Г. Дохиурын шилбэнд
6. Дараахаас аль нь байгалийн шалгарлын үр дүн бэ?
А. Их сүүтэй үнээ В. Өвчинд тэсвэртэй үр тарианы ургамал
Б. Инсектицитэд тэсвэртэй шумуул Г. Үргүй жүрж
7. Цусны талаарх өгүүлэмжээс зөвийг нь сонгоно уу?
А. Цусны улаан эс нь 60 хоног амьдардаг
Б. Цусны цагаан эс нь цусыг бүлэгнүүлэх үүрэгтэй
В. Венийн судас нь цусыг шахах зориулалттай хавхлагийг агуулдаг
Г. Цусны шингэнийг дотоод орчин гэж нэрлэдэг
8. Биологийн системд энергийг оруулах анхдагч эх сурвалж нь юу вэ?
А. Нүүрс- устөрөгчийг ургамлаас
Б. Нарны гэрлийг
В. Хөрснөөс азотот нэгдлийг
Г. Агаараас хүчилтөрөгчтэй нэгдлийг
9. Тамхины утаан дахь нүүрстөрөгчийн дутуу исэл хүнд ямар хор хөнөөлтэй вэ?
А. Астма өвчнийг үүсгэнэ В. Уушгины хавдар үүсгэнэ
Б. Гемоглобинтой нэгдэнэ Г. Мөгөөрсөн хоолой дах эсүүдийг үхүүлнэ
10. Эсийн мембранаар бодис зөөвөрлөглөх хэлбэрүүдээс аль нь концентрацийн градиентийн эсрэг чиглэлд явагддаг вэ?
А. Хэсэгчилсэн диффузи В. Идэвхтэй зөөвөрлөлт
Б. Диффузи Г. Осмос
Б вариант
1.Фотосинтезийн электрон зөөвөрлөх гинжин хэлхээнд хамгийн сүүлийн электрон хүлээн авагч нь юу байдаг вэ?
А. Устөрөгч В. ФАДН
Б. Хүчилтөрөгч Г. НАДН
2. Аль нь бөөмхөний үүрэг вэ?
А. Бөөмийн бүрхүүлийг бүтээх эсвэл задлах В. Рибосомыг бүтээх
Б. Эсийн төвийг бүтээх Г. Бөөм хуваагдах үед ээрүүл хэлбэрийн биеийг бүтээх
3. Дараах асуултуудаас бүх амьд биеийн эсэд явагддаг үйл явцыг сонгоно уу.
А. Мейоз хуваагдал В. Фотосинтез
Б. Уургийн нийлэгжилт Г. Митохондрид ГФА нийлэгжих
4. Г. Менделийн туршилтандаа сонгон авсан гомозигот ургамлуудын генотип аль нь вэ?
А. Аа ба аа В. АА ба Аа
Б. АА ба аа Г. Аа ба Аа
5. Аль нь автотроф амьд биеийн жишээ вэ?
А. Өвчин үүсгэгч амёб В. Бактериофаг
Б. Хүхэрт нян Г. Хижиг үүсгэгч бөөс
6. Нэг газар нутаг дээр оршин амьдрах олон янзын амьд биеийн хоорондох болон абиотик хүчин зүйлсийн харилцан холбоо нь амьд биеийн бүтэц зохион байгуулалтын аль түвшинд хамааралтай ойлголт вэ?
А. Биосферийн В. Популяци- зүйлийн
Б. Экосистемийн Г. Бодгалийн
7. Үхрийн туузан хорхой эзэн амьтныхаа хоол боловсруулах эрхтэнд байрлаж амьдрах хэлбэр нь эволюцийн хувьд аль ойлголтыг илэрхийлэх вэ?
А. Ерөнхий дегенераци В. Геномын мутаци
Б. Ароморфоз Г. Идиоадаптаци
8. Бактерийн эсийн амьтны эсээс ялгагдах гол ялгааг олно уу?
А. Мембран нь фосфолипидээс бүтсэн
Б. Уургийн нийлэгжил явуулагч рибосомтой
В. Онцгой найрлагатай эсийн ханатай
Г. Удамшлын мэдээллийг хадгалагч нуклейн хүчилтэй
9. Аль нь нүүрс ус биш вэ?
А. Глюкоз Б. Лактоз В. Инсулин Г. Цардуул
10. Бөөрний вентэй харьцуулахад бөөрний артерид дараах бодисуудын алиных нь концентраци бага байдаг вэ?
А. Амин хүчил В. Нүүрсхүчлийн хий
Б. Глюкоз Г. Шээг
В вариант
1.Эсийн амьсгалалтын зорилго нь юу вэ?
А. Кребсийн эргэлтийн туршид нүүрсхүчлийн хий бий болгох
Б. Протон болон электронууд хүчилтөрөгчтэй нэгдсэнээр ус бий болох
В. Хүчилтөрөгч чөлөөлөгдөх
Г. ГФА бий болох
2. Гэр бүлийн эрэгтэй нь өнгөний харалган өвчтэй, эмэгтэй нь эрүүл зөөвөрлөгч биш байсан бол дараах өгүүлэмжээс аль нь зөв бэ?
А. Охидуудад дальтонизм байх магадлал 50% байна.
Б. Охидуудад дальтонизм байх ёсгүй.
В. Бүх охидууд өвчний зөөвөрлөгч байна.
Г. Бүх хүүхдүүдийн аль нэг нь зөөвөрлөгч эсвэл дальтонизмтэй байх боломжтой
3. Дараах эрдэмтэд тэдгээрийн гаргасан онол дүгнэлтийн хослолоос зөвийг нь олно уу.
1. Чарльз Дарвин Байгалийн шалгарал
2. Ламарк Эрхтний дасгалжилт болон эс дасгалжилт
3. Опарин Удамшлын тэнцвэрт байдлын тухай хууль
4. Харди Вайнберг Коацерватын онол
А. 1 ба 4 Б. 2 ба 3 В. 3 ба 4 Г. 1 ба 2
5. Гомологи бүтцэд хамааралгүй нэг хариуг сонгоно уу?
А. Нэг ерөнхий овогтой байдаг
Б. Сарьсан багваахайн далавч болон хүний гар
В. Сарьсан багваахайн далавч болон шавжийн далавч
Г. Гомологи нь аналоги бүтэцтэй адилгүй бүтэц байна
6. Бэлгийн бус үржлийн талаарх өгүүлэмжээс аль нь үнэн бэ?
А. Цөөн тооны үр удмыг хурдан бий болгодог
Б. Үр удам нь эцэг эхтэйгээ генетикийн хувьд яг адилхан байдаг
В. Эсийн хуваагдах шатанд нь кроссинговер явагдана
Г. Үржлийн хоёрдогч шинж тэмдэг заавал бий болдог
7. Хоол тэжээлийн хэлхээг эхлүүлэгч амьд бие нь:
А. Үлдэгдэл задлагчид В. Амьтнаар хооллогчид
Б. Ургамлаар хооллогчид Г. Фотосинтезлэгчид
8. Дараах зүйлсээс ферментийн идэвхид нөлөө үзүүлдэггүй нь аль нь вэ?
А. РН
Б. Температур
В. Бодисын концентраци
Г. Гэрлийн долгионы урт
9. Популяцийн амьдрах чадвар ба генетикийн хувьд олон янз байхыг бууруулдаг хүчин зүйл нь аль вэ?
А. Байгалийн шалгарал
Б. Амьдралын төлөөний тэмцэл
В. Ойр төрлийн эвцэлдүүлэг- инбридинг
Г. Мутацийн үйл явц
10. Өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэх үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Гомологи Б. Аналоги В. Атавизм Г. Рудимент эрхтэн Д. Шилжилтийн амьд хэлбэр
Г вариант
1.Цусны улаан эс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
А. Цусанд ууссан шим бодисыг зөөвөрлөдөг
Б. Цус бүлэгнэхэд оролцдог
В. Хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг
Г. Бие махбодыг гадны халдвараас хамгаалдаг
Д. Илүүдэл бодисыг зөөвөрлөдөг
2. Генетикийн шинжлэх ухааны тулгуур хуулиудыг нээсэн эрдэмтдийг сонгоно уу?
1. Ч. Дарвин 2. Р. Гук 3. Т. Шванн 4. Ж. Б. Ламарк 5. А. Левенгук 6. Г. Мендель 7. Т. Морган 8. М. Шлейден
А. 2, 5 Б. 6, 7 В. 2, 4 Г. 3, 8
3. Эволюцийн явцад шалгарлын замаар шинж тэмдгүүд салж холдох үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
А. Конвергенци Б. Дивергенци В. Параллелизм Г. Адаптаци Д. Мутаци
4. Тухайн популяцийг бүрдүүлж байгаа бүх бодгалиудын тоог юу гэж нэрлэдэг вэ?
А. Эгэл популяци Б. Популяцийн тоо толгой В. Газар зүйн популяци
Г. Популяцийн нягтшил Д. Популяцийн цэвэр өсөлт
5. Хромосомын бүтэц болон тоонд гарсан өөрчлөлтийг нэрлэнэ үү.
А. Хромосомын мутаци Б. Генийн мутаци
В. Модификаци хувьсал Г. Удамших хувьсал
6. Микроэволюцийн төгсгөл хэдийд болдог вэ?
А. Шинэ зүйл үүссэнээр В. Амьд бие боловсронгуй болсоноор
Б. Зүйлийн өөрчлөлт гарсанаар Г. Дээрх хариулт бүгд зөв
7. Фотосинтез явагддаг эсийн эрхтэнцэрийг олно уу.
А. Хромопласт Б. Лейкопласт В. Хлоропласт Г. Тонопласт
8. Дараах бодис болон түүнийг бүтээдэг нэгж хэсгүүдийг зөв харгалзуулсан нь аль нь вэ?
А. Уураг - нуклеотид
Б. Липид - глицерол
В. Нүүрс ус – амин хүчил
Г. ДНХ – глюкоз
9. Амьд биес тархсан манай гаригийн өвөрмөц бүрхэвчийг юу гэдэг вэ?
А. Экосистем Б. Биосфер В. Гидросфер Г. Атмосфер
10. Усны булганы хүрэн өнгө нь алтлаг, цагаан өнгөө давамгайлдаг. Хүрэн эр булганы генотипийг мэдэхийн тулд түүнийг алтлаг цагаан эмтэй эвцэлдүүлжээ. Ийм эвцэлдүүлгийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Задлан шинжлэх Б. Дигибрид
В. Полигибрид Г. Моногибрид







