Нэг:
Дархан – Өргөө сургуулийн оюутан, сурагчдын дунд үйл ажиллагаагаа 3 дахь жилдээ явуулж байгаа “ Экоклуб” нь сургуулийн эзэмшлийн талбайдаа голт борын төгөл, агчан ой, хайлаасан хашлага ургуулах зорилгоор голт бор – 250 ш, хайлаас – 200 ш, агч – 100 ш тарьж ургуулсан нь амьдралын хувь 80-аас дээш байна.Модны арчилгаа, усалгааг 7 хоногт 3 удаа хийж хэвшсэн.
Хоёр:
Оюутан сурагчдын дунд “ Цэцэг тарьж сурцгаая”, “ Мод тарьж арчлах нь”, “ Ус- эрүүл мэнд” сургалтуудыг уламжлал болгон зохион явуулж ирлээ.
Гурав:
Энх тайвны корпусаас зарласан “ Сургууль дээрх сайн дурын ажил” төслийн уралдаанд “Экотанхим” төслөөр оролцож 2-р байр эзэлсэн амжилт гаргаж төслийн ажилтнуудын хүсэлтээр баримтат кино зураг авалтанд
“ Цэцэг тарьж арчлах нь ” сургалтаараа оролцлоо.
Дөрөв:
Оюутан, сурагчдын дунд экологийн боловсрол олгох олгох төрөл бүрийн ажлуудыг явуулж ирсэн бөгөөд “ Дарханы ногоон хөгжилд оюутан миний хувь нэмэр “ илтгэлийн уралдаанд оюутан Б. Нарангэрэл оролцож 3-р байр эзэлсэн. Мөн сургууль дээрээ уламжлал болгон 3 дахь жилдээ
“ Экологийн тулгамдсан асуудлууд, түүнээс сэргийлэх арга замууд” илтгэлийн уралдаан, “ Экологи – орчин” АХА тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байна.
Тав:
Оюутан, сурагчдын дунд “ Гялгар уутны хэрэглээг хязгаарлая”,
“ Хамгийн олон төрлийн тасалгааны цэцэгтэй “ анги шалгаруулах уралдаануудыг явуулж жил бүр аваргуудаа шалгаруулж байна.
Тайлан бичсэн багш Р. Оюунтунгалаг.
“ Дархан- Өргөө сургуулийн алтан дүрэм “ боловсруулж багш, сурагчдад мөрдүүлэх ажлыг 3 дахь жилдээ хийж байна.