Бэлгийн
бус үржил
Энэ
үржлийн үед шинэ бие махбод биеийн эсээс
үүсч хөгждөгөөрөө бусад үржлээс ялгаатай.
Бэлгийн
бус үржил нь олон янзын хэлбэртэй байдаг.
Амёб, эвглен зэрэг эгэл биетнүүд,
хламидомонад зэрэг нэг эст замгууд
хуваагдлын замаар үржинэ.
Доод
мөөг, хлорелла зэрэг нэг эстнүүд спороор
үржинэ. Спор гэдэг нь гадуураа хамгаалах
бүрхүүлээр хучигдсан өвөрмөц эс юм. Энэ
эс гадаад орчны халуун, хүйтэн, чийгийн
дутагдал зэргийг давах чадвартай бөгөөд
тохиромжтой нөхцөл бүрдэхэд маш хурдан
үржинэ. Хөнгөн учраас салхи, шавжаар
амархан тархдаг.
Бэлгийн
бус үржлийн өөр нэг хэлбэр нь нахиалах
үржил юм. Хөрөнгөнцөрийн мөөг, гидра,
шүр болон зарим төрлийн шаахайн бие
дээр нахиа хэлбэрийн булцуу гарч томрон
эх бодгальтайгаа ижил бүтэц, байгууламжтай
болсны дараа эхээсээ салж бие даан
амьдарна.Ийм маягаар шүхэртэн, цагираг
болон дугираг хорхойн бэлгийн бус үржил
явагдана.
Ургал
эрхтнээр үржих бэлгийн бус үржлийн
хэлбэр ургамалд өргөн тархсан байдаг.Энэ
үед биеийн эсүүд болох үндэслэг иш,
булцуу, сахал зэрэг ургал эрхтнүүд бие
даасан төл ургамлыг төрүүлнэ. Жишээ нь:
төмсийг дүрс хувирсан иш болох булцуугаар
үржүүлдэг бол үхрийн нүд, усан үзмийг
мөчрөөр үржүүлнэ.Харин гүзээлзгэнэ урт
мөлхөө ишнээсээ ургана.
Бэлгийн
бус үржил нь бэлгийн үржлээс өмнө үүссэн,
түүхэн хувьсах хөгжлийн чухал ач
холбогдолтой үйл явц бөгөөд тохиромжтой
нөхцөлд энэ үржлийн ачаар зүйлийн тоо
түргэн өсөх боломжтой.
Бэлгийн
үржил